Өмнөд Солонгос: Эрүүл мэндийн боловсрол, аюулгүй байдлын цахим сургалтыг монголоор ордог болно
Өмнөд Солонгосын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Солонгосын ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлаг хамтран гадаад ажилчдад зориулан аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай цахим сургалт зохион байгуулж байна. Өмнө нь ийм сургалтыг зөвхөн солонгос хэлээр заадаг байсан бол өнгөрөгч сарын 26-ны өдрөөс эхлэн англи, хятад, вьетнам хэлээр ордог болжээ. Улмаар оны эцэс гэхэд 17 хэлээр орохоор төлөвлөжээ. Тодруулбал, Монгол, Филиппин, Хятад, Шри-Ланка, Тайланд, Индонез, Камбож, Узбекистан, Пакистан, Бангладеш, Киргизстан, Балба, Мяньмар, Тимор-Лэстэ, Лаос, Тажикистан зэрэг гэрээт ажилтан авдаг улсуудынхаа хэлээр явуулдаг болохоор зорьж байна. Гурван цагийн цахим сургалтаас аюулгүй байдлын суурь дүрэм, хамгаалалтын хувцасны төрөл болон өмсөх арга, ажилчдын эрх, үүргийн талаар мэдэж авах боломжтой. Сургалтыг Солонгосын шинжлэх ухаан, боловсролын сургуулийн https://kosha.step.or.kr, болон Солонгосын ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн агентлагийн https://www.kosha.or.kr сайтаас үзэж болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







